Тодорхой шалтгааны улмаас олон жил царцсан барилгуудын нэг бол Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот дахь Соёл спортын цогцолбор юм. Өнгөрсөн оноос эхлэн дотор гадна тохижилтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2019 онд спорт заалыг ашиглалтад оруулсан.
Одоо кино танхимын тохижилт хийгдэж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хня ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 30 гэхэд дуусгаж ашиглалтад оруулна. 380 хүний суудал бүхий орчин үеийн чанар стандартад нийцсэн кино танхимтай болох юм.