Зөрчил гаргасан цэвэр усны үйлдвэрүүдэд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

2020 оны 04-р сарын 30 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Screenshot_20200410-113523

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор тус аймагт ундны цэвэр ус үйлдвэрлэн, борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шалгажээ.

Шалгалтын хүрээнд нийт 3 цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, ажлын хувцасаа бүрэн өмсдөггүй, гар угаах өрөө нь шаардлага хангаагүй, ариутгалын бодисуудыг хаягжуулаагүй, савласан усанд үйлдвэрлэсэн хугацааг тавиагүй, 2020 оны ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг цөөнгүй зөрчлүүд илэрсэн байна.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас цаашид иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар холбогдох байгууллагуудад прокурорын мэдэгдэл болон хугацаатай албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор шийдвэрлэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх