МУЗН тусгаарлах байруудад гар ариутгагч, ариутгалын бодис олголоо

2020 оны 04-р сарын 30 өдөр, 10 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
thumbnail_93827776_162989578373289_4587183337377890304_n

Монголын улаан загалмай нийгэмлэг коронавируст халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд тусгаарлах байруудад ариутгал, халдваргүйтлийн эд зүйлсийг олгох ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд гадаад орноос ирсэн иргэдийг түр тусгаарлан ажиглах байруудад бактерийн эсрэг гарын шингэн саван, гар ариутгагч санитол, жавелион зэргийг олгож байна. Уг үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд байгаа түр тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж буй 67 газар хамрагдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх