Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020 оны 04-р сарын 30 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0221556-6u9dvv7peqbt5smrlvr8d18yueyzy11se9tfith9wsg

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багт орж явлаа.

ОМ-301 нислэгийн нийт 224 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлж авч тандалт хийж ажиллалаа. Тандалтын явцад халуунтай /+37 хэмээс дээш/ болон өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй.

Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх