Намууд нэр дэвшигчдээ зарлах хараахан болоогүй ч өнгөрсөн баасан гарагт бие даагчид урьдчилсан байдлаар тодорсон.
Эндээс харахад өмнөх сонгуулиудад бие даагчдын тоо харьцангуй цөөн байсан бол энэ удаа нэлээд олон бие даагч өрсөлдөх ажээ. Тэдний дунд сэтгүүлчдийн төлөөлөл нэлээд байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө боловсруулан аудитад өргөн бариад буй эдгээр сэтгүүлч, уран бүтээлчдийг сонирхвол, сэтгүүл зүйн салбарт олон жил нэр хүндтэй ажилласан эрхмүүд багтжээ.
Тэд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрд хүч сорьж байгаад талархалтай хандаж байна. Сэтгүүл зүйн салбар бол иргэдийнхээ дуу хоолой болж, тэдний эрх ашгийг үргэлж дээдэлдэг онцгой салбар юм. Нийгмийг эрүүлжүүлэх, өөрчлөхөд сэтгүүлчдийн үүрэг оролцоо ихээхэн чухал учраас энэ удаагийн УИХ-д нэр дэвшиж өрсөлдөж буй бүх сэтгүүлчдээ дэмжиж ажиллахыг уриалж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ихээхэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй байх нь.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр
Сэтгүүлч, яруу найрагч, СГЗ Ц.Хулан
Сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил
Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Б.Ганзориг
Сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр
Сэтгүүлч Ч.Үл-Олдох
Сэтгүүлч, яруу найрагч Б.Батсайхан
Сэтгүүлч Г.Уянга
Сэтгүүлч Б.Баасанбямба
МЭХ-ны Ерөнхийлөгч, сэтгүүлч Б.Оюунгэрэл
Сэтгүүлч Д.Цондовдорж
Сэтгүүлч Ц.Пүрэвхүү