“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Э.Дөлгөөнийг томиллоо

2020 оны 04-р сарын 29 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ea94d43d19046.50168167

“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томиллоо. Тэрбээр өнөөдөр (2020.04.29) “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцлаа. Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Мөн шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг санууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх