Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.28/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-2020.04.26-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 (PCR) шинжилгээ хийжээ.
-ХӨСҮТ-ийн 2 лаборатори:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн,
-“Монголика Центавр” зочид буудалд тусгаарлагдсан 14 хүн,
-Баянгол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 12 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй.
-Дархан-Уул аймгийн лаборатори:
-Алтанбулагийн боомтоор ирсэн 17 хүн,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
-Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүнд коронавирусын шинжилгээ хийжээ.
-Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд тусгаарлах байруудад 750 хүн ажиглалтад байгаа бөгөөд 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
-Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 856 хүн байна.