Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Энэ сарын сүүлийн өдрүүд нь ойрын жилүүдийн 4-р сард ажиглагдаж байгаагүй халуун өдрүүд болно.
2020 оны 04 дүгээр сарын 27-ны 20 цагаас 04 дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын талаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд Халх голын саваар, 5 дугаар сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 29, 5 дугаар сарын 02-нд говь, тал хээрийн нутгаар, 01-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.