Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

2020 оны 04-р сарын 27 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-8

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Загас” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд 4 төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавих ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

7-2 Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

5-1 Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

4-5 Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

3-7 Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

2-8 Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

1-9 Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна

ХУУЛИА ДЭЭДЛЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ АН АМЬТАНАА ХАМГААЛЪЯ

Экологийн Цагдаагийн Алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх