Өнөөдөр шар нохой өдөр

2020 оны 04-р сарын 25 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 4 дүгээр сарын 25. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 2, шар нохой, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал мод, мэнгэ 6 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Сар мичдийн тохиол.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-19:56.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх