Булган аймгийн Хутаг-өндөр сумын Хантай баг “Баян голын мухдаг” гэх газар Булган аймгийн харъяат Г, Б, Орхон аймгийн харъяат Э нар нь хиргисүүр ухаж, бугын эвэр түүж байхдаа гал алдан ойд түймэр тавьжээ. Уг гэмт хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Батхөлөг, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Энхболд, цагдаагийн дэслэгч Э.Ганзориг нар тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хиргисүүр ухаж байхдаа гал алдаж, түймэр тавьжээ
2020 оны 04-р сарын 24 өдөр, 16 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )