Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Соёмботой ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2020 оны 04-р сарын 24 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
