Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ээжийнхээсээ гараад сураггүй болжээ

2020 оны 04-р сарын 24 өдөр, 10 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй/, 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээж Ш-нхаас гэр лүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлага 04.21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 04.23-ны өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Яргуйтын хавцал” гэдэг газраас “Өндөр даваа” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, мөн “Цагаан нуга” гэдэг газраас “Хар-Ус” гэдэг газар хүртэл 10 км-т   “Онон” голоор завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон. 04.24-ний өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх