Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 23-ны 20 цагаас 04 дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.