Нийслэлийн захын хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

2020 оны 04-р сарын 23 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
93867874_131115525190242_4660284303526068224_n

Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, Улаанчулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна.

Тус дүүргийн 5 хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамж болон нийлүүлэлт хэвийн явагдаж байжээ.

Харин хяналт шалгалтын явцад хүүхдэд зориулсан чихэр, амттан зэрэг зарим бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрснийг газар дээр нь арилгуулж хэрэглэгчийн эрхийг хангаж ажиллах шаардлагыг тавьсан байна.
Тиймээс иргэд, хэрэглэгчдийг тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацааг заавал шалгаж худалдан авалт хийхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгийн төлөө газраас зөвлөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх