Сарын эхний 20 хоногт хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 106.4 хувиар биеллээ

2020 оны 04-р сарын 22 өдөр, 16 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_-_Copy

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 4 дүгээр сарын эхний 20 хоногт 1338.4 мянган метр куб уулын цул гаргаж, 535.8 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Эдгээр ажлын төлөвлөгөөний биелэлт 92-98.4 хувийн үзүүлэлттэй байна. Хүдэр олборлолтын төлөвлөгөө 102.6 хувиар, хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 106.4 хувиар тус тус биелэв. Сарын эхний 20 хоногт уурхайчид 2034.5 мянган тонн хүдэр олборлож, 1772.5 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.472 хувь буюу төлөвлөгөө 102.4 хувиар, молибдены агуулга 0.0210 хувь буюу 135.5 хувиар биелж, зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.5 хувиар, молибдены 113.4 хувиар тус тус биелжээ. Баяжмал дахь зэсийн агуулга 7345 тонн, молибдены агуулга 204 тонн байж, төлөвлөгөө 109-163.4 хувиар биелсэн дүнтэй байна. Сарын эхний 20 хоногт 32563 тонн зэсийн баяжмал, 211 тонн молибдены баяжмал ачуулж, зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөөг 101 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 103.5 хувиар биелүүлж ажиллалаа.

М.Балжинням

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх