Монголын авто сургалтын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх, DGL сургалтын төвийн захирал П.Даваацэрэн, “Эхлэл” компанийн захирал Ч.Батзаяа, “Күнз” ХХК-ийн ерөний захирал Г.Өнөрсайхан Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт сургалтын төвүүдийг нээж үйл ажиллагааг нь хэвийн явуулах тухай шаадлага хүргүүлэхээр болсон талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Учир нь Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг нээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээхийг хүссэн байна.
Хэд хоногийн өмнө хотын захирагч мэдээлэл хийхдээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар бүх сургалтын төвийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл явуулахгүй байх тушаал гаргасан. Үүнтэй холбогдуулан сургалтын төвүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд байсан. Өнгөрсөн гурван сарын хугацаанд түрээс, багш, ажилчдын цалин шимтгэл банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөө төлөөгүйгээс 300 гаруй сургалтын төв дампуурсан байна. Харин тэсч үлдсэн сургалтын төвүүдийн хувьд түрээсийн өртэй, ажилчиддаа цалин олгохын тулд ломбард, банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан сургалтын төвүүд хүнд байдалд байгаа” хэмээн онцолж байсан юм.