Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ төрлийн коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилтын хүрээнд дүүргийн хэмжээнд нэн шаардлагатай айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгах ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд 16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгахаар төлөвлөж ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 76 хувьтай байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Нүхэн жорлонгийн ариутгал 76 хувьтай явж байна
2020 оны 04-р сарын 22 өдөр, 16 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )