БЗД 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

2020 оны 04-р сарын 21 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
93508734_268746150822837_5561704557777518592_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа билээ.

Тодруулбал, дүүргийн Засаг даргын  А/128 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий 771 өрхийн нийт 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн энэ үеэр мал бүхий зарим айл өрхөөр орж малчны өрхийн дэвтэр, малчны тамга тэмдэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин таригдсан эсэхэд хяналт тавьж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх