Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

2020 оны 04-р сарын 21 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Batuul

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт эхэлсэн.
Улмаар шүүгдэгч Ш.Ганхуяг нь өмгөөлөгч Ш.Машбатаас татгалзан шинээр Г.Жанчив өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Г.Жанчив нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн.
Мөн шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Хохирогч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус хэрэгт шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тул хэргийн материалтай бүрэн танилцах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд тус тус гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх