Шуурхай албаны автомашинтай боллоо

2020 оны 04-р сарын 20 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94259078_3208027299210366_8759984544955760640_o-6ur9cqyso3yzip8k2t2n90gswlbtkrkx4gk93kwf7eo

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан сумын Засаг даргын тамгын газраас шуурхай албаны “Sanata-8” маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

  Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах боломж бүрдэж байна.

  Энэ үеэр ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан “Ард иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах амаргүй үйл ажиллагааг ойлгон дэмжлэг үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг ахиулах боломжийг бүрдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ” гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх