Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ

2020 оны 04-р сарын 19 өдөр, 14 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
93385927_147110993516749_1325483678423318528_o

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад оруулсан Хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ.

Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны 01 дүгээр сард хууль бусаар агнасан Хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон. Мөн уг хэргийг Монгол улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо.

Хүрэнбаавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг дайчлан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, Хүрэн баавгайн 8 савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан шалгалтын ажиллагааг хийж байна.

Хүрэн баавгай Монгол орны ховор амьтдын нэгд тооцогддог. Тухайлбал, баавгайнхны овогт багтдаг бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” гэж үнэлэгдсэн байдаг. Мөн хүрэн баавгайг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны VII тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн. Түүнчлэн Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэсэн. Үүнээс гадна хүрэн баавгайн тархац нутгийн 21 хувь орчим нь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан байдаг.

94036578_147112503516598_7196866708366163968_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх