Өмнөговь аймгийн хэмжээнд сумын төв дотроо хамгийн урт авто замтай нь Гурвантэс сум юм. Тус сумын ард иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж авто зам дагуу гэрлэн дохио суурилуулсан байна.
Амьдрах орчин нөхцөлийнхөө аюулгүй байдлыг сайжруулахад сумын удирдлагууд санаачилгатай ажиллаж, өнгөрсөн хугацаанд камержуулалтаа сайжруулсан бол энэ удаад гэрлэн дохио суурилуулж ашиглалтад оруулжээ. Өмнөговь аймгийнхаа хэмжээнд Гурвантэс сум гэрлэн дохиотой анхны сум боллоо.
Гурван уулзвар, нэг гарцыг гэрлэн дохиотой болгох ажлыг тус суманд нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК-иас 58 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, “Нутгийн дөл” ХХК гүйцэтгэжээ.
Төсвийн мөнгийг ёстой үрж ядах юмдаа. Одоо хяналтын нэгдсэн систем суурилуулаад 3-4 хүн ажилтай болгочих. Тус сум хэдэн хүн, машин, мотоциклтэй юм, бүгдэд нь GPS суулгачмх, багагүй мөнгөтөй төсөл болно.