Цаг агаар нэмэх градустай болж өвлийн турш шороо, тоос тортогт дарагдсан шилмүүст моддын титэм, шилмүүсийг угаах ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Шилмүүст модны шилмүүсийг угааснаар модны амьсгалах, агаарт ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, модны ургалтанд эерэг нөлөөтэй юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч 2016-2019 онуудад нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд нийт 8045ш нарс мод, 2055ш гацуур мод тарьж ургалт 98%-тай байна. Мананцар үүсгэгч тусгай зориулалтын 5 автомашин байдаг бөгөөд нийслэлийн нутаг дэсвгэрт хийж буй халдваргүйтгэлийн 2 дугаар шат дуусч 04 сарын 20-ноос 3 дугаар шат эхлэх бөгөөд энэ хооронд шилмүүст модны титэм угаах ажлыг хуваарь гарган ийнхүү зохион байгуулж байна.