21 настай эмэгтэй байрны дээврээс үсрэхийг завджээ

2020 оны 04-р сарын 15 өдөр, 13 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр багийн “Ногоон хотхон” хорооллын 103 дугаар таван давхар байрны дээврээс эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 15:48 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:51 цагт очиж, таван минут ажиллаж, тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн 21 настай эмэгтэй М-г эсэн мэнд буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх