Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 7.7 сая (24.7%) нь 2020 оны эхний улиралд төллөсөн байна. Эм хонины 27.6 хувь, эм ямааны 26.3 хувь, ингэний 16.4 хувь, үнээний 8.3 хувь, гүүний 2.5 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 97.3 хувь буюу 7.4 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.4 (23.2%) саяар өссөн байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2020 оны эхний улиралд Хөвсгөл аймагт 174.8 (31.3 хувь) мянга, Архангай аймагт 164.9 (29.5 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 60.9 хувийг эзэлж байна.