“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:30 цагаас УИХ, төрийн албаны тэрбумтан гишүүд, дарга нар болон хувьдаа ББСБ-тай УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын дарга нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн иргэн Д.Совд баримттай мэдээлэл дэлгэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр онгоцны осолд орж, хүндээр гэмтсэн дүүгийнхээ төлөө тэмцсээр, цаашлаад уул уурхай, барилгын салбарт үйлдвэрлэлийн осолд орж амь насаа алдсан иргэд, хохироод үлдсэн хохирогчид, ар гэрийнхэний хүсэлтээр нарийвчилсан судалгаа мэдээллийг эхлүүлж, эндээсээ төрийн албаныхан, улс төрчид, УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийжээ. Иргэн Д.Совд энэ бүгдийн хоорондын хэлхээ хамаарал, хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ дүгнэлт хийж, энэ судалгаа иргэн таны халаасыг хоосолж, эрх мэдэлтнүүдийг хэрхэн хүчирхэгжүүлж буй тоон мэдээллүүдийг танилцуулсан юм. Мөн үүнийхээ төлөө тэрээр төрийн албаны ажлаасаа халагдаж, улс төрийн томоохон албан тушаалтанд “ Аминд чинь хүрнэ шүү, ална шүү” хэмээн заналхийлж буйг дурдаад дараах баримт мэдээллийг дэлгэн үзүүлэв. Д.Совд нь энэхүү судалгаа мэдээлэл, анализ дүгнэлтээ АТГ-т хүргүүлсэн гэлээ.
“Төрийн байгууллагуудын цахим системийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй”
Энэхүү цахим анализ, судалгааны үр дүнд Авлигын эсрэг өргөн хүрээнд иргэд олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж, идэвхижүүлж, иргэдээ мэдээллээр хангаж болох талаар, мөн сүүлийн жилүүдэд Хөгжлийн банкны зээл, ЖДҮ-г хөгжүүлэх сан болон бусад сангуудын зээл, концесс, тендер зэрэгтэй нэр холбогдож ард иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртээд буй одоогийн УИХ-ын гишүүд болон авлигын гэмт хэрэгт хамгийн их оролцох болсон төрийн албан хаагчид тэрдундаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад хэрхэн өргөн хүрээнд хяналт шалгалт явуулж, авлигаас урьдчилан сэргийлж, тэмцэх талаар санал хүсэлтээ хүргүүлжээ.
Түүний ярьж буйгаар “Хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар нийтэлдэг www.хасхот.iаас.mn цахим системийг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна гэв. Учир нь энэ системийг салбараар, төрийн байгууллагуудын нэр төрлөөр, хөрөнгө орлого, мөнгөн дүнгийн хэмжээгээр, үнэ өртгөөр нь …гэх мэтээр олон үзүүлэлтээр ангилж, ялгаж нэгтгэн дүгнэж боловсруулдаг болгох талаар нэмэлт хөгжүүлэлтийг яаралтай хийх хэрэгтэй байна.
Мөн нэр бүхий УИХ-н гишүүд, төрийн байгууллагуудын дарга, захирал нарын 2017, 2018 онуудын ХАСХОМ-д хяналт шалгалт хийж, хөрөнгө орлогоо зөв мэдээлсэн эсэхэд, хөрөнгө орлогын эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлсэн эсэхэд, хуулийн дагуу олсон эсэх, албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд шуурхай хяналт шалгалт хийж, гарсан үр дүнгээ олон нийтэд нэн даруй мэдээлэх хэрэгтэй байна” гэв.
“Нэр бүхий албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг яаралтай шалгаж өгнө үү?”
Иргэн Д.Совдын хийсэн судалгаагаар Монгол банк, Төрийн банк, Хөгжпийн банкны захирал, ажилтнуудын ихэнх нь огцом хөрөнгөжсөн, хувьдаа ББСБ зуун хувь эзэмшдэг төрийн албан хаагчид байгаа нь тэрдундаа улсын сан хөмрөг, мөнгө санхүү, зээлийн бодлого хариуцдаг, төр түшилцдэг төрийн байгууллагын ажиллагсад, удирдлагууд, УИХ-н гишүүд байгаа нь харагдаж байна. Мөн УИХ-н гишүүн, УИХ-н дэд дарга Л.Энх-Амгалангийн 2018 оны өөрийн орлого нь 2017 оныхоосоо 560 дахин буюу 12.8 тэрбум төгрөг болж өссөн байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө болон үнэт зүйл, мал, тээвэр гэх мэт хөрөнгөө борлуулсан орлого биш хаанаас ямар эх үүсвэрээс орлого нь ингэж 560 дахин буюу 12.8 тэрбум төгрөгөөр өссөн нь тодорхойгүй байна.
Тиймээс уг гишүүний ХАСХОМ, ХОМ-т хяналт шалгалт хийх, мөн иргэн надад байгаа мэдээллээр тус гишүүний арван жилийн ангийн найз хамаарал бүхий этгээд нь болох Ч.Батсансар нь 2016 оноос БОАЖЯамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалтай газар нутаг тэрдундаа Богд уулын ам, яармагт албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж бусдад давуу байдал олгож газар олгосон байж болзошгүй байна. Ингэхдээ УИХ-н гишүүн, УИХ-н дэд дарга Л.Энх-Амгалангийн дүү болох хамаарал бүхий этгээд Ванданцэрэн овогтой Баяржаргалд давуу байдал олгож яармагт …га газар олгож, уг дүү нь цааш нь барилгын компанид орон сууцны …бүтэн давхараар зарж борлуулж хувьдаа ашиг олсон байж болзошгүй мэдээлэл байна.
Иймд УИХ-н гишүүн, УИХ-н дэд дарга Л.Энх-Амгалан түүний дүү Ванданцэрэн овогтой Баяржаргал болон БОАЖЯамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар нарын ХАСХОМ, ХОМ-т хяналт шалгалт хийж хөрөнгө орлогоо зөв мэдээлсэн эсэхэд, хөрөнгө орлогын эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлсэн эсэхэд, хуулийн дагуу олсон эсэх, албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, бусдад давуу эрх олгосон эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд шуурхай хяналт шалгалт хийж, гарсан үр дүнгээ олон нийтэд нэн даруй мэдээлэх хэрэгтэй байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
ter zanalhiilsen alban tushaaltang nerleh ni zuitei,, unen bol barimtaa tsagdaad ugch batalgaajuulaad shalguulah ni zuv,yamar neg asuudal garval ezen ni todorhoi boln.tsagdaa bas unen zuv shalgah heregtei,, alban tushaaltand uilchlehguigeer