Дугуйн замын трасст орсон үйлчилгээний цэгүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлжээ

2020 оны 04-р сарын 03 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
92230389_1693224940820370_2324897623032463360_n

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 2.5.11-д заасан “Гудамж, дугуйн зам” дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/133 дугаар захирамжийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл дугуйн зам шинээр барихаар төлөвлөсөн.

Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо МУБИС-ийн урд автобусны буудал орчим дээрх дугуйн замын трасст орсон 20 ТҮЦ, 1 сонин борлуулах цэг, 1 саравч нийт 22 цэгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газар, зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх тухай 10 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүллээ.

91540832_2468623000115980_2535299777281654784_n Дугуйн замын трасст орсон ТҮЦ, саравчны эздэд мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх