Баянзүрх дүүрэг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

2020 оны 04-р сарын 02 өдөр, 17 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
91832288_1486466778204409_4688761040505143296_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 25-ны өдрийг  хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэгт ажиллаж, амьдарч буй мал бүхий 123 өрхийн 2.132 үхэр, 2.977 хонь, 2.287 ямаа, 16 гахай  нийт 7.412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.

Вакцинжуулалтыг хийхдээ стандартын дагуу зориулалтын хөргүүрийг ашиглан вакцины хадгалалт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллалаа. Мөн өрх бүрээр цуваа жагсаалтыг хөтлөн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хийж, дүүргийн мал эмнэлгийн тасгаас байнгын зөвлөгөө өгсөн аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (103.9.90.9.***)
    2020/04/10 08:32

    Нарантуул захын арын хаалгыг хааж өгөөч тэнд жинхэнэ өвчний үүр уурхай байна.

    (0) (0)