Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.1 –д … Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2, 20.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ … гэж заасны дагуу СУУТГАН ТӨЛӨГЧ буюу тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээд нь 2020 оны 1 дүгээр улирлын тайланг 04 дүгээр сарын 20-ны дотор ирүүлнэ.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар