Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу “Т”, хөдөлмөр эрхлэгч буюу “HG” ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээж байна.
Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ.
Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009