Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ

2020 оны 03-р сарын 27 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
91125266_199383934815877_3418999705139412992_n_20200327060408_20200327063628

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн ажиллахаар боллоо. Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гурван давхарт хийх юм.

Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн ХОТ-ын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх