Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

2020 оны 03-р сарын 23 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A9865-6udpx1iyrlhfob9duyqg5d5ua0qo9mwh1djcre260qo

 Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирсээр байна. Тухайлбал,

  Архивын ерөнхий газрын ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 3 095 000 төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хандивласан бол Төв аймгийн Баян сумын I багийн иргэн, аймгийн сайн малчин Ж.Тамир 10 хонь хандивласныг түүний эгч Ж.Солонго уламжлан, хандивыг хүлээлгэн өглөө.

Мөн  “Улаанбаатар Хангарьд Ротари клуб”-ийн залуучууд 1 436 200 төгрөгөөр хандивын аянд нэгдсэн бол “Сүбүтэ Майнинг сервис” ХХК-аас 3 сая төгрөгийн өртөг бүхий хөдөлмөр хамгааллын хувцсыг Улсын онцгой комисст гардуулан өгч, чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх