Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Тэнгэр модны захын хойд талд үерийн даланд цогцос байна гэсэн дуудлага 03.19-ний өдрийн 14:27 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 14:40 цагт очиж 3.5 метрийн өргөнтэй, 0.7 метрийн гүнтэй мөсөн дунд нэр, нас тодорхойгүй /35-40 настай, эмэгтэй/ цогцсыг гарган авчээ. Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Үерийн далангаас эмэгтэй хүний цогцос олджээ
2020 оны 03-р сарын 20 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )