Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Комүсүби Хокүтофүжиг ошидаши мэхээр хаяж, 10 даваа, 1 унаатай байна.
Сумогийн ордондоо үзэгчгүй явагдаж байгаа Хару башёгийн 12 дахь өдрийн барилдааны өмнөх байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал, Аойяма /М-13/ нар 10 даваатай башёг тэргүүлж байна. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Сэкиваке Асанояама, Митакэүми /М-3/, Таканошо /М-9/ нар 9 даваатай тэргүүлэгчдийг нэхэж байна.
Хару башёгийн 11 дэх өдөр Какүрюү, Секиваке Шодайг ошидаши мэхээр давж 9 даваатай боллоо. Энэ башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, Абид /М-4/ ошидаши мэхээр ойчиж тэд адил 5 даваа, 6 унаатай байгаа бол Сэкиваке Асанояма, Рюүдэнг /М-4/ ёрикири мэхээр хаяж 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Монгол сумочдоос Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/,учраа бөхөө унагаж 5 дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /3-8/, Азүмарюү С.Тодбилэг /5-6/ нар учраа бөхчүүддээ уналаа.