Гэр нь шатаж 1, 4 настай охид амиа алджээ

2020 оны 03-р сарын 19 өдөр, 09 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алджээ. .

Гал түймрийн дуудлага 2020.03.18-ны өдрийн 14:28 цагт Онцгой байдлын албан ирснээс тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:32 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт М /4 настай, эмэгтэй/, С/1 нас 9 сартай, эмэгтэй/ нар өртөж  нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх