Ерөнхийлөгч Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол нутагт энх амгалан, хөгжил цэцэглэлт, өсөлт дэвшил ашид орших болтугай!

2020 оны 03-р сарын 18 өдөр, 10 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_6430

Өнөөдөр тохиож буй “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм цэргийн алба хаагчид, генерал, офицер, гэрээт болон хугацаат албаны ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, энхийг сахиулагчид аа,

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр” – орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье!

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа үнэнчээр сахиж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйлсэд хичээн зүтгэж яваа та бүхнээр монголчууд, монголын Төр үеийн үед бахархаж, алдаршуулж ирсэн билээ.

Монголын түүхийг бүх цаг үед монгол цэрэг бичилцэж ирсэн юм. Энх цагт бүтээн байгуулалтын өрнүүн хөдөлмөрөөр, бэрх цагт халуун амь, бүлээн цусаараа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хамгаалж, бүтээлцэж ирсэн монгол цэрэг, алба хаагчид Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол нутагт энх амгалан, хөгжил цэцэглэлт, өсөлт дэвшил ашид орших болтугай!” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх