Малдаа явсан хойгуур гэр нь шатжээ

2020 оны 03-р сарын 17 өдөр, 12 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Гол модны дугуй хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Малчин Б-ын 5 ханатай гэр 03.16-ны өдрийн 12:00 цагийн орчим бүрэн шатжээ. Малчин Б нь малдаа явсан хойгуур гэр нь шатсан бөгөөд гэр нь эзэнгүй байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын дарга Л.Бямбасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (122.201.31.***)
    2020/03/17 18:06

    Гал гарсан шалтгааныг нь тодорхойлж нийтэд мэдээлэх хэрэгтэй. Гэр нь эзгүй байсан нь аз юм бурхан минь

    (0) (0)