Зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц, гар ариутгагч, амны хаалтны тусламж үзүүлжээ

2020 оны 03-р сарын 17 өдөр, 09 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b13aea_89949437_2928636747219312_3601622281501016064_n_1_1__x974

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн дэлхийн 150 гаруй оронд тархаад байгаа Коронавирусийн эсрэг нэгдэж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 23-р хорооны зорилтот бүлгийн айл өрхүүдэд тусламж үзүүллээ.

Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийхөн гэрийн эргэлт хийж, хүнсний багц, гар ариутгагч санитол, амны хаалт зэрэг хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн байна.

02 01 03

04

Зорилтод бүлгийн айл өрхүүдээр явж гэрийн эргэлт хийх хүмүүнлэгийн үйл ажиллагааг Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр, Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү нар дэмжин ажиллажээ.

Эх сурвалж: МУЗН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх