Үг: Ш.Доржсүрэн Ая: Д.Чулуун
САЙХАН ХАНЬ МИНЬ
Хонгор багахан хорьхон насандаа
Хайрын галыг асааж танилцаад
Итгэл сэтгэлээр ханьсан жаргасан
Энхрий үрсийн минь элбэрэлт ээжий
Хань минь наашаа суу
Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа
Амраг минь наашаа суу
Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа
Гунхсан сайхан гучхан насандаа
Голомтын шүтээн болж хүндлэгдээд
Үрийн бүүвэйн заяа тэгшилсэн
Өргөө гэрийн минь амин түшиг
Хань минь наашаа суу
Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа
Амраг минь наашаа суу
Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа
Түвшин дөлгөөн дөчхөн насандаа
Тавилан жамын учгийг зангидаад
Дээдсийн удмын бүлийг нэмсэн
Дэвжих насны минь алтан багана
Хань минь наашаа суу
Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа
Амраг минь наашаа суу
Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа
Ач зээгээ дэрвэхэд баясан нялхардаг
Аашны сайханд нь орчлон гэрэлтээд
Тэгш дүүрэн хүслийг дэвжээсэн
Тэнгэр сүлд минь галын сахиус
Хань минь наашаа суу
Хайрлан хайрлан ярих л гэсэн юм аа
Амраг минь наашаа суу
Аргадан аргадан хэлэх л гэсэн юм аа