-Аргын тооллын 3 дугаар сарын 17. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 23, шарагчин хонь, онгоц-18 од, суудал хий, мэнгэ 9 улаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:01-19:00.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч үхэр, бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Равнай үйлдэх, хот балгадын үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, ажилчин авах, хурим найр хийх, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар