Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн махыг төвийн зургаан дүүргийн 140 хорооны 279 цэгээр худалдаалж эхэлсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 1-20 дугаар хорооны 31 цэгт нөөцийг махыг худалдаалж байна. Нөөцийн махыг худалдаалахдаа хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, бар кодын асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байгаа. Бэлтгэж, нөөцөлсөн ястай махыг нэг килограмм нь үхрийнх-7700, хониных-6700, ямааных-6200 төгрөгөөр тус тус худалдан борлуулна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 31 цэгт нөөцийн махыг худалдаалж байна
2020 оны 03-р сарын 16 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ёстой хачин мах байна лээ дээ.