Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020.02.13-14 -нд, 2020.03.03-04-нд шилжих шөнө иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, хөөрөг, архи зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэргийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат Б, Т, Б нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Иргэд та бүхэнд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.
Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ
2020 оны 03-р сарын 16 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )