Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй
шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 03 дугаар сарын 15-ны 20 цагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Халх голын саваар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, бусад хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна. |