Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08:55 цагт Токио-Улаанбаатарын чиглэлд үйлдэж, орой 19:20 цагт Улаанбаатарт буух бол мөн өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэгдэнэ.
Иймд тус нислэгүүдээр ирэхээр бүртгүүлсэн, тасалбараа авсан иргэд маргааш буюу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.
Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.