Д.Мөнхжаргал: Эрчим хүчийг хадгалах цахилгаан станцын шийдлийг хэлэлцэж байна

2020 оны 03-р сарын 13 өдөр, 17 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
89933580_2943895195677365_1609838130058231808_n

Ногоон эрчим хүчний инноваци, шинэ технологуудыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх чиглэлээр Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан эрдэмтдийн ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд “#Battery_storage” буюу эрчим хүчийг хадгалах цахилгаан станцын шийдлийг танилцууллаа.

Хүн төрөлхтөн өнөөдөр 10 мвт хүчин чадалтай Шумбагч усан онгоц үйлдвэрлэж, 3 мвт хүчин чадалтай 300000 км эргэлт хийж чадах Нисэх онгоц үйлдвэрлэж, хиймэл оюун ухаан, автомашин болон тээврийн хэрэгслүүдийн шийдэл цахилгаан эрчим хүчний хөгжил рүү чиглэж байна.

Эрчим хүч хадгалах энэхүү технологоор дэлхий дээр хэрэглэж байгаа батарейнаас 4-6 дахин илүү чадалтай Supercapacitor бүхий батарейны технологийг Монголын эрдэмтэн залуус бүтээж, дэлхийн оюуны өмчийн алтан медаль, Шилдэг зохион бүтээгч алтан медаль, 2018 онд дэлхийн цахилгаан машины олон улсын үзэсгэлэнгээс гранпри шагнал авч, Matsubushi Mazda, Panasonic-ийн Батарей үйлдвэрлэлийн компаний 25 хувийг эзэмшин ажиллаж байна.

Монгол улс өнөөдөр цахилгаан эрчим хүч хэрэглээнийхээ оргил цагуудад ОХУ, БНХАУ -аас эрчим хүч худалдан авч, шөнийн болон оргил бус цагууддаа 10 дахин хямд өртгөөр экспортлож байна.

Энэ талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “Бид эрдэмтдийн багтай хамтран айл өрхийн эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, нам даралтын зуухнуудын технологийн шинэчлэл, 30 МВТ-ын Цахилгаан эрчим хүч хадгалах станц барьж байгуулах шийдлүүдийг хотын даргад танилцуулж, бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо. Хэрвээ бид эрдэмтдийнхээ оюуны бүтээл Battery storage-ийг хөгжүүлээд явж чадвал 25ТВТ нөөцтэй  монголын говиос ирээдүйд дэлхийн эрчим хүчний 7%-ийг хангаж, 450тэрбум $ зах зээлийг бий болгох боломжтой” гэдгийг онцолж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх