Уншигч танд энэ номыг уншихыг зөвлөе. Танд амгалан сайхан амьдрах технологийг өгөх болно. Технологи гэхийн учир нь, ер нь технологи гэдэг нь ийм байх ёстой гэж итгэсний үндсэн дээр хийгдэх бус ийм байдаг гэж батлагдсаны үндсэн дээр хийгддэг арга барил юм. Технологи бол хэнийг ч алагчилдаггүй. Та хэн ч байж болно. Өнөөдөр хүн төрөлхтөнд бүх юм байна. Гэвч бид аз жаргалтай, амгалан сайхан амьдарч байна уу?
Үүнийг бид гаднаас хайгаад олохгүй. Гэвч үргэлж гаднаас хайсаар ирсэн. Гэтэл энэ бүх баялаг, аз жаргал, эрүүл мэнд, амар амгалан бүгд бидний дотоодод байсан. Одоо ч оршсоор байгаа. Хамгийн гол нь бид дотогшоо өнгийх аргаа олсонгүй. Биднийг дотогш өнгийхөд дэндүү их юм сатааруулж саад болдог. Амьдрал, мөнгө, ажил, хүмүүс, хэвлэл мэдээлэл, архи, тамхи, хүүхэн, мөрийтэй тоглоом, ай-фон гэх мэт сатааруулах зүйл даанч олон.
Нэг сар буюу 20-30 цагийг өөртөө зориулж, өөрийгөө илүү таньж, дотогшоогоо өнгийx чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхээр хүмүүс 30 цаг гэдэг чинь дэндүү их байна гэж хэлнэ. Тэгвэл өөртөө тийм хэмжээний цаг зарцуулж чадахгүй юм бол өөрөө ер нь хэр үнэ цэнэтэй хүн бэ?
Хүн бүр өөрийн үнэ цэнэтэй гэж үг байдаг. Өөрийгөө үнэгүйдүүлэх юм бол эцэст нь өөрөө л бүгдийг төлнө. Тэгэхээр өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө дотогш өнгий,сайн хар.
Гэхдээ үүнийг хүн шууд хийж чаддаггүй. Үүнийг хийхэд юуны өмнө эхлээд суралцах шаардлагатай болдог. Яг л хүүхэд анх үсэг уншиж сурдаг шиг, тоо бодож сурдаг шиг. Сурсан байхад ямар хурдан сайхан уншдаг билээ, ямар мундаг сайн боддог болдог билээ,яг л ийм зүйл болдог.
Лев Толстой хэлэхдээ “Хүн бүр дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэзээ ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй”. Тэгвэл өнөөдөр энэ ном өөрийгөө өөрчлөх аргыг бидэнд зааж өгч байгаа юм. Бид өөрсдийгөө өөрчлөх талаар бодоход цээжинд багтдаг ч өөрчлөнө дөө гээд яваад л байдаг. Гэтэл явсаар өдий хүрсэн байх юм. Тэгвэл өөрчлөгдөх яагаад хэцүү байдаг, яаж өөрчлөх талаар Др. Жое Диспенза бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зааж өгсөн гайхамшигт бүтээл өнөөдөр та бидний гар дээр ирээд байна.
Уг номыг Иргүн номыг зохиогч “Сайнхүү ивээл” сангийн тэргүүн С.Гантуяа монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ.
Номын зохиогч Др. Жое Диспенза нь Уаткинс сэтгүүлийн газраас жил бүр шалгаруулдаг, 2020 оны “Хамгийн оюунлаг нөлөө бүхий 100 хүмүүс” жагсаалтын 30 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Ганцхан сарын дотор дадал зуршлаа өөрчилж, шинэ сайхан амьдралыг бүтээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг С. Гантуяатай холбогдож авна уу.
Утас: 91920155
Facebook page: Сайнхүүгийн Гантуяа
e-mail:sainkhuu.gantuya@gmail.com
Лев Толстой хэлэхдээ “Хүн бүр дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэзээ ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй”. Яг үнэн. Сайхан ном байна. Авч уншина аа.
eryyl uhaantai bol nomoor bish ooroo l tarhia oorchilno shdee…gadnii balai umnuudiin nomiig avch bayjuulaad, ….eryyl uhaantai bol oor nom unshina daa hymyys
Сайн уу, их сайхан мэдээлэл өгчээ. Энэ ном их сайхан ном байх шиг байна аа, онлайн нээлтийн мэдээллийг нь харсан юм аа. Миний унших номын жагсаалтанд орсон байгаа. Очиж авна аа.