Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага 03.11-ний өдрийн 13:55 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 13:57 цагт очиж 10 минут ажиллан иргэн Н /21 настай, эмэгтэй/-ийг амиа хорлох гэж байсныг аварч аюулгүй болгосон байна.
Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ
2020 оны 03-р сарын 12 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )