Дорнодод галын аюулаас таван хүний амийг аварчээ

2020 оны 03-р сарын 12 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal

Дорнод аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн хилчид, Данрагданжаалин хийдийн бага унзад лам Б.Цэнд-Очир нар таван хүний амийг аварчээ.

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Хэрлэн сумын хоёрдугаар багт айлын байшин шатсан байна. Тухайн үед Данрагданжаалин хийдийн бага унзад лам Б.Цэнд-Очир байшинд байсан хүмүүсийн амийг амжиж аварчээ. Бага насны гурван хүүхэд, ээжийнхээ хамт шатаж байгаа байшингаас гарч чадахгүй угаартахын өмнө ийн амжиж тусалсан байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу цаг алдалгүй очиж галыг унтраажээ.

Мөн энэ шөнө 22.30 цагийн үед Дорнодоос Халх гол сум руу зорчиж явсан иргэний биеийн байдал муудаж, ухаан алдсан талаар тус отрядад мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу отрядын ерөнхий эмч дэслэгч Б.Лхагважав, эмч Б.Даваамягмар, сувилагч дэд ахлагч Б.Цэндмаа нар Халх гол сумын нэгдүгээр багийн иргэн Б.Солонгод эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, арав гаруй цаг сэхээн амьдруулах эмчилгээ хийснээр Бүсийн оншилгоо,эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн багт хүргэж хүлээлгэн өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх