Хандивын аян үргэлжилж байна

2020 оны 03-р сарын 09 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A6981-6u6yhkb7319yii59h1iiqtr9sfd59os19ip5fdv8oxs

 “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ болон Ирланд улсад ажиллаж амьдарч байгаа иргэн А.Бор, А.Гантулга нар хандивын аянд нэгдлээ.

“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ нь 21 аймагт салбартай бөгөөд салбарын гишүүдийн хүрээнд “Сэтгэлийн хандив” аяныг өрнүүлсэн байна. Тус аянд нэгдсэн Хөвсгөл, Булган, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр, Архангай, Багануур, Дархан, Замын-Үүд, Улаанбаатар салбарын гишүүдээс цугларсан 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг  Улсын Онцгой комисст гардуулан өглөө.

  Харин Ирланд улсад ажиллаж амьдарч байгаа А.Бор, А.Гантулга нараас 8 сая төгрөгийн өртөг бүхий 100 ширхэг хамгаалалтын гутлыг хүлээлгэн өгч, шинэ коронавивируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархлаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх